m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 13:09
116
Дэлхийн алдарт "Сандлууд" жүжиг дахин тайзнаа

Эжен Ионеско бол 1940-1950-аад онд хүчтэй давалгаалсан абсурд театрын хамгийн том төлөөлөгчдийн нэг. Түүний нэрийн хуудас болсон “Сандлууд”, “Хирснүүд” хоёр жүжиг нь хоёулаа Монголын үзэгчдийн хүртээл болох боломжийг “Black box” театрын уран бүтээлчид драмын урлаг сонирхогчдод олгосон билээ. Тэгвэл эдгээр жүжгийг үзэж амжаагүй үзэгчдэдээ зориулж энэ сарын 29-нд “Black box” театрын тайзнаа дахин тоглогдох юм байна. 

Сонирхуулахад 1960 онд Хирснүүд жүжиг нь тайзнаа тавигдсанаар Ионеско дэлхийн дахинд шуугиан тарьж, алдарын оргилт эргэлт буцалтгүйгээр хүрч зохиогчоо нилээд маргааны эзэн болгож байсан алдартай зохиол. Харин “Сандлууд” жүжиг нь 1998 онд Лондон Рояль театрт тоглогдон гайхалтай амжилтанд хүрч Америкийн Бродвейд үргэлжилэн тавигдсан байдаг.