m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 14:04
332
ЦЕГ-ын даргаар Р.Чингисийг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан болж зарим газрын дарга нарыг өөрчиллөө. Тэр дундаа хамгийн анхаарал татсан томилгоо нь  ЦЕГ-ын даргын асуудал байв. Засгийн газрын хуралдаанаар Хууль сахиулахын их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Р.Чингисийг ЦЕГ-ын даргаар томилов.

 

Маргаантай, хуучин дарга нь хууль бус шийдвэр гаргасан хэмээн шүүхээр заргалдаж байсан учир Б.Билэгт шүүхээр заргалдвал шинэ томилогдсон Р.Чингис яах вэ гэсэн асуудал байсан юм. Тэгвэл АН-ыгтөрийг удирдаж  байх үед хуулийн  аль нэг байгууллагын дарга болдог Б.Билэгт ШШГЕГ-ыг удирдахаар болжээ.

Р. Чингис гэж хэн бэ?

Р.Чингис хурандаа цагдаагийн угшилтай нэгэн. Түүний аав Ренцэндорж мөн хурандаа цолтой нэгэн байсан бөгөөд Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж, албан үүргээ нэр төртэй биелүүлж явсан нэгэн. Р.Чингис цагдаагийн байгууллагад олон жил ажиллаж байгаа бөгөөд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг олон жил удирдан онц ноцтой хэргийг илрүүлж байсан юм. Цагдаагийн алба хаагчдаас мэдлэг чадвартайг сонгон эдийн засгийн гэмт хэрэг илрүүлэх ажилд томилдог. Тэднийг удирдаж байсан гэхээр тэрбээр чадвартай, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай нэгэн гэлдгийг баталж буй хэрэг. Түүнээс гадна түүнийг ЦЕГ-ын дарга болох нь гэх яриа өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан нь хйи хоосон яриа байгаагүй юм.