m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.26 14:14
44
Ерөнхий сайд томилгоо хийлээ

Засгийн газрын ээлжит хурал болж томилгоо хийсэн нь Ч.Сайханбилэгийн анхных нь боллоо. Энэ удаа дөрвөн газрын дарга нарыг өөрчиллөө.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга С.Буяндалайг чөлөөлж, ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Билэгтийг томилсон. Харин Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг чөлөөлж оронд нь АТГ-ын дэд дарга Б.Хурцыг томилсон юм. Харин Б.Ариунсанг Татварын Ерөнхий газрын даргаар, Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавыг чөлөөлж, Хууль сахиулахын их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилсон юм.