m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.30 05:26
185
Барби хүүхэлдэй цуглуулагч

Америкийн жүжигчин, хөгжимчин Жонни Депп бол Алтан бөмбөрцөг болон Screen Actors Guild наадмын Шилдэг эрэгтэй жүжигчин шагналын эзэн юм. Үлгэрийн болон хүүрнэлт зохиолоор сэдэвлэн бүтээгдсэн Хайчин гарт Эдвард (1990), Нойрмог агуй (1999), Карибын тэнгисийн дээрэмчид цуврал (2003-одоо), Чарли хүү ба шоколадны үйлдвэр (2005), Алиса гайхамшигийн оронд (2010) болон Ранго (2011) зэрэг кинонуудад гол дүрүүдийг чадварлаг бүтээсэн Жонни Депп бол хүүхдүүдийн хайртай жүжигчин юм.

Түүнчлэн тэрээр анх 1980-аад оны 21 Jump Street телевизийн сериалаараа тухайн үеийн хүүхдийн киноны од болон тодорч байв. Мөн тэрээр барби хүүхэлдэй цуглуулах өвөрмөц хоббитой нэгэн. Тэрээр хэдэн жилийн өмнө барбигаар тоглодог байсан хэмээн олныг гайхшруулж байсан бөгөөд хүүхдүүдтэйгээ “Барби”-гаар тоглох нь амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг хэмээн үздэг аж. Эл хоббигоо охидоо бага байхад нь нээжээ. Заримдаа тэрээр “Барби”-нд төрөл бүрээр хоолой оруулж тоглох ч сонирхолтой байдаг гэнэ.

Мөн тэрээр “Би барбигаар тоглох дуртай. Заримдаа тэдэнтэй цай ууж суух дуртай. Хүүхдүүдтэйгээ хамт тоглоход ч сайхан байдаг юм. Би нэг удаа олон өөр барбинуудаар өөр өөр дүр бүтээхийг хичээж байлаа. Харамсалтай нь тэр маань охинд минь таалагдаагүй. Тэр намайг зүгээр өөрийнхөөрөө байхыг хүссэн” гэж ярьж байжээ. Бас тагтааны араг ясан цуглуулгатай юм байна.

Түүнчлэн Ноэль Круз хэмээх Филиппиний авъяаслаг зураач залуугийн бүтээсэн өөрийн төрхтэй ижил барбиг цуглуулгандаа нэмэх дуртай гэнэ.