m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.07 05:06
688
Гаалийн байгууллагынхан

Энэ удаагийн "Гэрэл зураг түүх өгүүлнэ" буландаа Гаалийн байгууллагын түүхэн зургуудыг онцолж байна. 1912 оны зуны тэргүүн сарын шинийн найманд  Богд хааны зарлигаар  “Гаалийн хэргийг эрхлэн шийтгэгч яам”- ыг байгуулсан. 1913 онд Богд хааны зарлигаар Дотоодын гаалийн есөн зүйл бүхий дүрэм батлагдсанаар Нийслэл хүрээ, Маймаа, Улиастай, Ховд, Хөлөн буйр, Хиагт зэрэг газарт  гаалийн хэргийг явуулж эхэлсэн.

Гаалийн хэргийг ерөнхийлөн шийдэх яамны анхны тэргүүн сайд П.Доржцэрэн.

Алтанбулаг дахь Гаалийн хорооны анхны байр 1921 он.

Гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэгч Сайдын тамганы дардас.

Нийслэл хүрээний баруун гаалийн хорооны талбай руу иргэдийн жин орж буй нь 1921 он.

Алтанбулаг дахь Гаалийн хороо.

Алтанбулаг дахь Гаалийн хорооны байцаагчид шалгалт хийж буй нь.

Замын-Үүд гаалийн байцаагчид.

Эрээнцавын гааль. Байцаагч П.Төгсөө

Буянт-Ухаа дахь гаалийн салбар.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот дахь Гаалийн хорооны дарга И.Билэгдэмбэрэл

БНСЧСУ-ын гаалийн дарга Иржи Брож, ГХЯ-ны гаалийн хэрэг эрхлэх газрын дарга Л.Минжин нар протоколд гарын үсэг зурж байгаа нь.

Гаалийн гадаад худалдааны статистикийн чиглэлээр БНСЧУ-ын теховице дахь гаалийн сургуульд суралцагчид

Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслалцах тухай Засгийн газрын хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж байгаа нь.

Эрэлч нохойн албаны анхны курс төгсөгчид 1994 он.