m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.09 02:17
43
Одрей Хепбернийн гэрэл зургаас

XX зууны шилдэг жүжигчдийн нэг, Оскар, Эмми, Тони, Гриммийн шагналт Британийн кино од Одрей Хепбернийн гэрэл зургийн үзэсгэлэн Лондонгийн Үндэсний хөрөг зургийн галарейд энэ оны долдугаар сарын 2-ны өдөр нээгджээ. Ирэх оны аравдугаар сар хүртэл үзэгчдийн хүртээл болох тус үзэсгэлэн гэрэл зурагчин Сир Сесил Бейтон, Ричард Эвидон, Норман Фаркинсон нарын хальснаа буулгасан гайхалтай гэрэл зургуудаас бүрдсэн байна. Одрей Хепберн нь 1953 онд тоглосон “Ром амралт” киногоороо “Алтан бөмбөрцөг”-ийн шагнал авч анх олны танил болж байсан юм.

Тэрээр 1993 онд таалал төгсөх хүртлээ олон орны өнчин, ядуу хүүхдүүдэд туслах хүмүүнлэгийн үйл хэрэгт оролцож байжээ. Хүүхдүүдийн төлөө хийсэн үйл хэргийг нь үнэлж 1988 онд ЮНИСЕФ-ээс “Сайн үйлсийн элч” хэргэмийг хүртээж байжээ.

 

Норман Фаркинсоны 1955 онд авсан гэрэл зураг

Ромд 1960 онд Сир Сесил Бейтоны авсан гэрэл зураг

1950 онд Энгус Мак Бений авсан гэрэл зургууд    

Норман Фаркинсоны 1955 онд авсан гэрэл зураг

 

Сир Сесил Бейтоны 1963 онд авсан гэрэл зургууд