m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.13 10:55
80
"Харри Поттер" Эминемийн шүтэн бишрэгч

Даниел Радклиффын тухай тэр бүр хүмүүсийн мэддэггүй зүйлсийг сонирхуулъя. Та нар гайхаж магадгүй. Гэхдээ тэрээр реппер Эминемийн галзуу шүтэн бишрэгч гэнэ. Даниел Эминемийн бүх дууг цээжээр мэддэг аж. Тэрээр бүр 10 настайгаасаа хойш Эминемийн фэн болжээ. "Харри Поттер"-ын дүрээрээ олонд танигдсан жүжигчин залуу маань их инээд муутай гэнэ шүү. Найз нарынхаа багахан хошигнолд ч тэр элгээ өвдтөл инээх тохиолдол их гардаг байна. Тэрээр жүжигчин биш байсан бол археологич болох байжээ. Даниел дэлхийн эртний түүхийг судлаж, газрын хөрснөөс ямар нэг гайхалтай зүйл хайн малтлага хийх дуртай гэнэ.

Хамгийн сүүлд тэрээр ирэх 2015 оны аравдугаар сард нээлтээ хийх “Victor Frankenstein” гэх аймшгийн кинонд бөгтөр нуруут Игорийн дүрийг бүтээсэн байна.