m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.16 05:19
154
Энэ жил өгзөгний жил байлаа

Сүүлийн үед охид бүсгүйчүүд гоо сайхны мэс ажилбарыг ихээр хийлгэх болсон гэнэ.  Ялангуяа Япон, Солонгос, Хятад гэх зэрэг азийн бүсгүйчүүд нүүрний гоо сайхны  мэс ажилбар хийлгэдэг бол цагаан арьст бүсгүйчүүд нарийн бэлхүүс, том өгзөгтэй болохыг илүүд  үзэх болсон аж. Мэдээлэлийн сүлжээний "Yahoo" сайт нь энэ жилийг өгзөгний жилээр онцоллоо. Hollywoods-ын жүжигчид, алдартай дуучдаас эхлээд энгийн охид бүсгүйчүүд хүртэл өөрийнхөө ар талаасаа өгзөгөө харуулсан зургийг сонин сэтгүүл,  instagram, twitter, интернэт сайтаар ихэд байршуулах болжээ. Гоо сайхны мэс ажилбарын эмч нар хэлэхдээ: “Жилийн өмнө бүсгүйчүүд өгзөг нэмэх мэс заслыг нэг их тоодоггүй байсан бол энэ жил энэ төрлийн хагалгаа  58 хувиар өсөөд байна” гэжээ. Ихэнх хүмүүс Женефир Лопасын өгзөгийг хэт  том гэж шүүмжилж байсан бол одоо өөрсдөө том өгзөгтэй болохыг мөрөөдөх болжээ.