m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.16 08:53
85
“MASTERPIECE SOLUTION ART”

Залуу зураач М.Ган-Очир бие даасан хоёр дахь үзэсгэлэн болох “MASTERPIECE SOLUTION ART” үзэсгэлэнгээ энэ сарын 05-16-ны хооронд "BEST art gallery”-д нээсэн юм. 

Үзэсгэлэнгийн давуу тал нь уран зургийг "Монгол брэнд" болсон арьсан бүтээгдэхүүн дээр хэвлэн гаргасан явдал. Үзэсгэлэнд дэлгэгдсэн зургуудын ихэнх нь абстракт чиглэлийн зураг. Абстракт зурагт хүний сэтгэлийн дотоод болон байгалиас төрсөн тэр мэдрэмжийг өнгө, зохиомжоор дүрслэхийг хичээдэг ба илүү гүн гүнзгий философи утга агуулгатай байдаг аж. 

Үзэсгэлэнгийн давуу тал нь уран зургийг "Монгол брэнд" болсон арьсан бүтээгдэхүүн дээр хэвлэн гаргасан явдал.

М.Ган-Очирын ихэнх зураг нь байгалийн сэдэвтэй тэгсэн мөртлөө байгалийн деталь хэсгүүд болох чулуу  цэцэг, навч, газрын өнгийг өөрийнхөө арга барил, өнгө үзэмжээр илэрхийлсэн бүтээлүүд тавигджээ.