m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 02:24
121
Муур эзнээ баяжуулжээ

 

Энэ муурны нэрийг  Тардар Саус гэдэг. 2012 онд төрсөн. Муухай ааштай төрхтэй бөгөөд муурны эзний дүү Браин  анх 2012 оны есдүгээр сард интернэт ертөнцөөр зургийг нь тавьжээ. Үүнээс хойш одоог хүртэл twitter-ээр 255 мянга, instagram-аар 521 мянган дагагч, нийт 7 сая like цуглуулжээ.  Ийнхүү муухай аашт хочит Тардарын нэр хүнд өсч хаа сайгүй түүний нэртэй зар сурталчилгаа,  бүтээгдэхүүн гарч,  ном хэвлэгдэн,  түүний тухай кино хийжээ. Тэр бүр хэл түүний нэрээр нэрлэсэн  “Grumppuccino” нэртэй кофе, “Friskie” нэртэй муурны тэжээл гарсан бөгөөд эзэндээ нийт 99,5 сая ам долларын ашиг авчирсан бөгөөд зөвхөн энэ жил гэхэд 42.2 ам долларын ашиг олсон нь  дэлхийн алдарт хөл бөмбөгчин Кристиано Роналдотой энэ зэрэгцэх хэмжээнд хүрсэн аж. Муурны эзэн хэлэхдээ: “ Түүнийг анх интернэт ертөнцөд зургийг нь тавихад зөөгчийнхөө ажлаас гараад  ажилгүй байсан” гэж нэгэн сэтгүүлд ярилцлага өгсөн байна.