m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 03:13
280
Зангиаг нь сайн хар

- Цэцгэн хээтэй зангиаг ихэвчлэн хуучинсаг үзэлтэй, буурьтай эрчүүд зүүдэг байна.

-Зураастай зангиаг зүүдэг эрчүүд хууль дүрмийг ягштал биелүүлдэг, ажил төрөл болон үерхэл нөхөрлөлдөө үнэнч байдаг.

- Янз бүрийн ромбо, дөрвөлжин дүрстэй зангиаг эрхэмлэдэг эрчүүд их итгэмтгий.

-"Өргөст хэмх"-н дүрсэнд ихэвчлэн ажил мэргэжилдээ өндөр бүтээмж, идэвх санаачлага гаргадаг эрчүүд дурладаг.

Мөн зангианы өнгөөр эзнийх нь зан чанарыг тодруулж болно.

- Хөх өнгийн зангианд сэтгэмж сайтай, бүтээлч эрчүүд дуртай байдаг.

- Цэнхэр өнгийн зангиатай эрчүүд итгэл даах чадвартай.

- Яагаан өнгө сэтгэлийн хөдөлгөөн ихтэйг илэрхийлнэ

- Улаан зангиа зүүх дуртай эрчүүд шаргуу, няцаршгүй зан чанартай байдаг.

- Ногоон өнгийн зангианд дурладаг эрчүүд нямбай, хариуцлагатай, цаг нарийн барьдаг.