m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 03:49
60
Шатрын спорт өвлийн паралимпийн хөтөлбөрт орох уу

Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны ерөнхийлөгчийн туслах Берик Балгабаев шатрыг өвлийн паралимпийн хөтөлбөрт оруулах бичгийг өргөн барьснаа мэдэгдлээ. Зуны олимпод орох гээд чадахгүй байгаа шатрыг нэг хэсэг өвлийн олимпийн хөтөлбөрт багтаахаар хөөцөлдсөн ч ОУОХ татгалзсан билээ. “Олон улсын олимпийн хороо яагаад татгалзсаныг ойлгож байна. Өвлийн олмпод цас юмуу мөсөн дээр өрсөлддөг спортын төрлүүд орох нь ойлгомжтой. Гэхдээ паралимпийн хөтөлбөрт багтаах нь асуудал биш гэж бодож байна. Эхний ээлжинд энэ бидэнд хангалттай. Гэхдээ бидний хэтийн зорилго бол шатрын спортыг зуны олимпийн төрөл болгох явдал. Энэ зорилгоосоо хэзээ ч буцахгүй” гэж тэрбээр сэтгүүлчдэд ярьсан байна.