m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 03:54
87
Яагаад үрчлээ тогтдог вэ
  1. Духан дээрхи үрчлээ - Ийм үрчлээ гүнзгий байж болно. Эсвэл бүдэг, бүр өөр хэлбэртэй ч байж болно. Ер нь энэхүү үрчлээ нь таны гуниг зовлон, уур уцаар, гомдол гутралтай байсантай холбоотой. Тйимээс таны дотоод сэтгэлийн гуниг зовлон бусдад тодорхой харагдах учиргүй шүү гэдгийг санах нь зүйтэй болов уу. Өглөө бүр гараараа духаа хойш нь илэх нь духанд үрчлээ суулгахгүй байх хамгийн сайн арга төдийгүй нас ахих цагт үс ч цагаарах нь удаан гэнэ.
  2. Хөмсөг хоорондох үрчлээ - Энэ үрчлээ агшин зуур тодроод ирдэг нь таны нүдний хараатай холбоотой. Таны хараа муудаад хөмсөг зангидах тусам хараа тань улам муудах тул та өөрийгөө хянах нь чухал. Мөн аливаа зүйлд уцаарлах, нарны шилгүй явах, болон бөөр, шээсний сувгийн үйл ажиллагаа тань муудахад энэ үрчлээ улам тодoрдог аж.
  3. Дээд зовхины үрчлээ - Магадгүй та үүнийг анзаардаггүй байх. Зовхин дээр үрчлээ гарах нь таныг хөгшин, маш их ядарч туйлдсан харагдуулдаг. Ер нь энэхүү үрчлээ нь олон жил шил зүүсэнээс их тогтдог.Иймээс та аль болох хөнгөн рамтай шил зүүх хэрэгтэй. Мөн зүрхний үйл ажиллагаатай холбоотой учир та эмчид үзүүлэх нь зүйтэй.
  4. Доод зовхины үрчлээ - Өөртөө анхаарал тавих цаг болжээ. Энэ үрчлээ нь хэт их ажиллаж ядарсанаас үүсдэг. Тиймээс та ажил амралтаа зохицуулж, нойроо бүтэн авах нь чухал. Энэ үрчлээ нь хамгийн амархан арилдаг юм шүү.
  5. Хацар дээрхи үрчлээ - Архи тами хэтрүүлэн хэрэглэдэг хүнд илүү их тогтдог. Тиймээс та муу зуршилаа юуны өмнө хаях нь чухал. Мөн зүрх судасны үйл ажиллагаа муудсантай холбоотой байдаг.
  6. Завьжны үрчлээ - Таны ажлын цаг хэт их уртаас, мөн хоолны дэглэм алдагдсанаас үүсдэг. Өдөржин өлөн явж байгаад орой гэнэт хоол идсэнээс ходоодны шархтай болдог. Тиймээс та эмчид хандвал нэг их буруутахгүй шүү!
  7. Уруул дээрхи үрчлээ - Уруул хатаж омголдсоноос энэ үрчлээ үүсдэг. Иймд та уруулдаа эмчилгээний тос түрхэх хэрэгтэй. Мөн энэ үрчлээ нь таны дотор эрхтэн муу байгаагаас ихээхэн шалтгаалах тул та үүнд анхаарлаа хандуулаарай.
  8. Хүзүүний үрчлээ - Нүүрээ арчлаад хүзүүгээ зөнд нь орхисоноос, дэр дэрлэж унтдаггүй зэргээс ихэвчлэн үүсдэг. Тиймээс нүүрэндээ тавьж байгаа анхаарлаа хүзүүндээ нэг тавиад үзээрэй. Мөн таны биеэ авч яваа байдал алхаа, гишгээ, хараа зэргээс шалтгаална. Xараа дээгүүр, нуруу цэх явах нь таны гоо сайханд чухал нөлөө үзүүлнэ.
  9. Эрүүн дээрхи үрчлээ - Зарим нэг хүнд ийм үрчлээ гардаг. Ийм үрчлээ гарвал зөвхөн таны ходоод гэдэстэй холбоотой.
  10. Гарны үрчлээ - Гар хэт их хуурайшсанаас, янз бүрийн хортой бодисны нөлөөнөөс шалтгаалан үүсдэг. Иймээс та хувцсаа базахдаа ч бээлэй өмсөх нь зүйтэй. Мөн төны элэг, болон ходоод муу байгаатай холбоотой.