m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 04:01
90
МАН-ын дэд сайдууд тодорлоо

МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж дэд сайд нарынхаа нэрсийг тодрууллаа.

ГХЯ-ны дэд сайдад н.Оюундарь /The bull” рестораны захирал/

Эрүүл мэнд,спортын дэд сайдад н.Атармаа

БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар /Стратеги академийн захирал/

Аж үйлдвэрийн дэд сайд- Х.Баделхан /МАН-ын бүлгийн зөвлөх/

Уул уурхайн дэд сайд- Г.Тэмүүлэн/Оюутолгой ТУЗ-ын гишүүн/

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын дэд сайд- Б.Мөнхбаатар /Нийслэлийн засаг даргын орлогч асан/ нарын хүмүүс тодорчээ.  

Харин Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдад Б.Батзориг, Т.Аюурсайхан, н. Цэрэнбат нарын санал тэнцээд байгаа аж. Тиймээс эцсийн шийдвэрийг намын дарга М.Энхболд гаргахаар болжээ. Тус намаас дэд сайдад нэр дэвшүүлэхээр сонгосон хүмүүст залуучууд зонхилж байгаа аж. Дэд сайдын албан тушаалд МАН-аас 39 хүн нэрээ дэвшүүлснээс 11 нэрээ эргүүлэн татаж, 28 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Намуудаас тодорсон дэд сайдуудыг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэх юм.