m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 04:09
85
Алт 70.796 төгрөгөөр арилжигдаж байна

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол, 2010 оны 39 дүгээр тогтоол, өнгөрсөн оны 131 дүгээр тогтоол, энэ оны 89, 220 дугаар тогтоолын дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг Ашигт малтмалын газраас нийтэд мэдээлсэн байна.

Түүнчлэн экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний энэ сард зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийг энэ оны арваннэгдүгээр сарын үнийн дунджийг тогтоох зарчмаар тооцсон болно.

Алт 70.796 төгрөгөөр арилжигдаж байна

Үүнд, нэг тонн цайр 2,259.06 ам.доллар, зэс 6,700.67 ам.доллар, хар тугалга 2,023.08 ам.доллар, цагаан тугалга 19,962.00 ам.доллар, хөнгөн цагаан 2,053.61 ам.доллар, молибдени 20,618.88 ам.доллараар тус тус худалдаалагдаж байна.

Харин Монголбанкны албан ханшаар нэг грамм алт 70,796.01 төгрөг, мөнгө 784.12 төгрөгөөр арилжигдаж байгаа аж.