m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 04:11
104
Мальдивт цэвэр усны хямрал нүүрлэжээ

Энэтхэгийн далайн шүрэн арлуудын улс болох Мальдивт цэвэр усны хямрал нүүрлээд байна. Ус цэвэршүүлэх байгууламжид гал гарсны улмаас 350 000 оршин суугчтай нийслэл Мали хотын 100 000 оршин суугч цэвэр ус хэрэглэх боломжгүй болжээ. Ус цэвэрлэх байгууламжид гарсан гэмтлийг арилгатал хөрш Энэтхэг улсаас тусламж хүссний хариуд Энэтхэгээс цэвэр ус ачсан таван онгоц тус улсыг зорьсон байна.  Мальдивын холбогдох албаны ажилтаны мэдээлснээр 7-8 хоногийн турш цэвэр усны хомсдол үргэлжлэх ажээ.  Тус улс нь байгалийн цэвэр усны ямар ч нөөцгүй арлын улс бөгөөд ус цэвэрлэх байгууламжаа засаж хэвийн ажиллагаанд оруулах нь том асуудал болоод байна.

Мали хотын оршин суугчид 7-8 хоног цэвэр усны хомсдолд орно.

Хэдхэн хоногийн өмнө дэлхийн хамгийн том хотуудын жагсаалтанд 12 дугаарт ордог Бразилийн Сан Паоло хот ердөө 60 хоногийн цэвэр усны нөөцтэй үлдсэн тухай байгаль орчны холбогдох мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байсан билээ. Хүн амын хэт өсөлт, химийн үйлдвэр, уул уурхайн үйл ажиллагаа үүнд нөлөөлсөн нь тус улсад тулгамдаад байгаа асуудлуудын нэг болсон ажээ.  

Хүн амын өсөлт ихтэй АНУ-ын Калифорни, Оклахама болон Энэтхэг, Хятад улсуудад ч цэвэр усны асуудал тулгардаг байна.