m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 04:24
61
Жилиан Мишээл: Турах хүсэл байвал үр дүнд хүрч чадна

Жилиан Мишээл нь 1974 онд Калифорни мужийн  Лос Анжелос хотод төрсөн. Айлын ганц охин бөгөөд багдаа их мяраалаг охин байсан тэрээр өөрийн амьдралдаа том өөрчлөлт  хийж чадсан юм. Хүний амьдралын хэв маяг их чухал гэж үздэг тэрээр хүмүүст  аз жаргалыг мэдрүүлэхийг ихэд хүсдэг ажээ. Тэрээр одоо хувийн дасгалжуулагчаар ажиллан таргалттай тэмцэхэд хүмүүс туслан олон ном зохиол, DVD, телевизийн нэвтрүүлэгт оролцож байна. Түүний цахим хуудсанд сард 1,6 сая хүмүүс дагалдсан нь ямар чадварлаг дасгалжуулагч болохыг илтгэнэ.

Түүнтэй хийсэн нэгэн сонирхолтой ярилцлагыг та бүхэнд сонирхуульяа. Мөн та бүхэнд хэрэг болох үүднээс бага хэмжээний дасгалыг бичлэгтэй нь орууллаа. Нэг сар энэ дасгалыг хийвэл үр дүнд амархан хүрэх болно гэж найдаж байна.

 

-Өөрөө өөртөө итгэх итгэлийг та юу гэж боддог вэ?

-Хүн бүр өөр өөрөөр хариулах байх л даа. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд өөртөө итгэх итгэл нь өмсөхийг хүссэн хувцас нь таардагт байдаг болов уу

-Тэгвэл энэ нь илүүдэл жингүй байна гэсэн үг үү?

-Яг тийм, олон хүмүүс над дээр ирээд турах гэсэн юм. Ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглэсэн ч бүтэлгүй байна гэх олон зовлон тоочин ирдэг. Би тэд нарт юу зөвлөдөг вэ гэвэл "Хүн өөртөө зорилго тавьсан бол түүндээ итгэлтэй, тэмцэлтэй, бат зогсон өөрийгөө ялан дийлэх хүсэлтэй “би чадна” гэсэн эрч хүчтэй байх" хэрэгтэй.  Дээр нь нэмж хэлэхэд хооллолт их чухал. 

"Хоололт"80 хувь хөдөлгөөн 20 хувь байдгийг мэдэхүү

-Хооллолт тийм чухал гэж үү?

-Тийм. Хооллолт 80 хувь хөдөлгөөн 20 хувь байдгийг мэдэхүү. Дээр нь өөрийн хүсэл 100 хувь байхад та хүссэн үр дүндээ сарын дотор бага багаар хүрнэ.

-Хооллолтонд юу анхаарах хэрэгтэй вэ?

-Та яг зөв зүйл асууллаа. Хамгийн гол нь уургаа нөхөж авахуйц шинэ ногоо голлосон зөв хооллолт байх хэрэгтэй. Хамгийн түрүүнд ус хүний бие махбодын 70-75 хувийг ус эзэлдэг гэдгийг та ойлгох байх. Цусны 85-90 хувийг , уураг тархины 90 хувийг ус  эзэлдэг бөгөөд ус нь биеийн дулааныг хэвийн байлгаж бие махбодыг ядраахгүй байх үүрэгтэй. Иймд хүмүүс  ус сайн уух нь чухал.

Хөдөлгөөн маань таны идсэн хоолыг шингээж илүүдлийг хурдан  гадагшлуулахад түлхэц болно 

 Дараа нь бид идсэн хоолоо шингээж эргэлдүүлэхийн тулд  хөдөлгөөн хийх хэрэгтэй. Зүгээр нэг хөдлөх биш бүх булчин шөрмөс жигд хөдөлсөн хөлс гаргасан хөдөлгөөн байх юм. Олон цаг байх албагүй. Үүн дээр нэг зүйлийг нэмж хэлэхэд та бодисын солилцоо гэдэг зүйлийг ойлгох ёстой . Бидний идэж байгаа хоол хүнс хэр эрч хүч болж байгаа үйл явцыг бодисын солилцоо гэнэ. Энгийнээр тайлбарлахад таны идсэн  хоол биенд  шингэн илүүдэл хоолоо гадагшлуулах үйл явц юм. Хөдөлгөөн маань таны идсэн хоолыг шингээж илүүдлийг хурдан  гадагшлуулахад түлхэц болно шүү дээ. Дээр нь та ямар хоол идэж байгаа чинь их чухал мах, гурилан бүтээгдэхүүн, түргэн хоол, зууш, чихэр шоколад идвэл таны хөдөлж хөлсөө гаргасаны үр дүн гарахгүй. Дээр нь нэмж хэлэхэд хүний амьдралын хэв маяг их чухал. Иймээс та өнөөдрөөс эхлэн өөрийгөө өөрчил гэж зөвлөмөөр байна.