m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 04:42
65
Сорвио яаж арилгах вэ

Сорви арилгахдаа
Ямарваа арьсан дээр тогтсон сорвийг арилгаж бүдгэрүүлэхэд тун амархан. Танд ердөө л мөнгөн ээмэг бөгж байхад л хангалттай.

Яаж хэрэглэх вэ?
Сорвио мөнгөөр сайн үрж арчиж байвал сорвийг бүдгэрүүлж өгдөг. Үүнийг хийхдээ орой унтахынхаа өмнө мөн өдрийн цагаар арчвал илүү үр дүнтэй байдаг юм байна. Тэгэхдээ бидний хэлж заншиснаар цалин цагаан буюу цэвэр мөнгөөр арчвал сайн байдаг.

Ямар үед хэрэглэх вэ? 
Арьс гэмтэсний дараа сорви болж ирэхэд нь энэ аргыг хэрэглэдэг. Хэрвээ арьс нойтон шархтай байх үед арчвал сорвийг улам гүнзгийрүүлдэг.