m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 05:01
138
Үгүй гэж хэлж сураарай

Нэг. Бүх буруу юманд өөрийгөө зэмлэхээ боль. Ямар юманд өөрийгөө буруутгаж байгаагаа олж тогтоо. Бодитой дүгнэ. Хойшид ийм зан байдлаас зайлсхий.

Хоёр. Бие галбиртаа санаа бүү зов. Бөгс том, хөх унжсан, жин нэмэгдсэн гэдгээр сэтгэлээр унаж, өөрийгөө голох хэрэггүй. Харин хоолны дэглэмдээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийснээр асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой.

Гурав. Таагүй байдлаас хол хөндий байхыг хичээ. Тааламжгүй байж болох үйл явцыг урьдчилан мэдэж сур. Хэл ам, хов живэнд орохгүй байхыг хичээ. Хэрэв хэн нэгэн чамайг хурцаар шүүмжилвэл “Би бол ухаалаг, сэтгэл татам хүн. ярьж л байг” гэж өөрийгөө тайвшруул.

Дөрөв. Хэн нэгэнд удаан хугацаагаар гомдож явах хэрэггүй. Ингэх нь юуны өмнө таны гоо үзэсгэлэн, сэтгэл санаа, эцсийн эцэст эрүүл мэндэд чинь сөргөөр нөлөөлнө. Гомдсоноо мартаж чаддаг хүн жинхэнэ эрх чөлөөтэй байдаг. Дандаа бусдыг муугаар боддог бол өөрийнхөө тухай сайн бодолтой байж чадахгүй.

Тав. Хохирогч байхаа боль. Үргэлж хэрхэн шаналсан, зовсон, хохирсон, хууртагдсан тухай яриагаар бусдыг бүү залхаа. Үүний оронд өөртөө шүүмжлэлтэй хандаж, яагаад ийм байдалд хүрэх болсондоо дүгнэлт хий. Алдаагаа засахад хичээл дүгнэлт хэрэгтэйг сана.

Зургаа. “Үгүй” гэж хэлж сур. Олон хүн ялангуяа найзууддаа татгалзсан хариу өгч чаддаггүй. Ингэснээр өөрсдийн цаг зав, мөнгө санхүүгээр хохирч, ямар ч дур сонирхолгүй, заримдаа бүр боломжгүй зүйлийг хийхийг байнга зөвшөөрдөг.