m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 05:08
70
“Supertalent of the world”-д монгол бүсгүй амжилттай оролцож байна

Өмнөд Солонгосын Сөүл хотноо болж буй “Supertalent of the world” буюу Дэлхийн авьяаслаг миссийн тэмцээнд Монголоос “Андра” загварын агентлагийн модель, уран нугараач МУСТА Э.Азбилэг маш амжилттай оролцож байна.

Тэрбээр Мисс монгол аялал жуулчлалын холбооны дэмжлэгтэйгээр тус тэмцээнд оролцож байгаа аж. Э.Азбилэг нь уран нугаралтын гайхамшигт үзүүлбэрээр тэмцээний шүүгчдээс өндөр үнэлгээ авч тэмцээнийг түүчээлэн, оролцогч орны олон сая хүмүүсийг бишрүүлж, Монгол эх орноо сурталчилж явна.

“Supertalent of the world” буюу Дэлхийн авьяаслаг миссийн тэмцээнд Монголоос уран нугараач Э.Азбилэг амжилттай оролцож байна.

Тус тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 19-нд Сөүлийн  "Соме Севит" боомт дээр болох бөгөөд 164 орны 10 сая гаруй хүн энэ арга хэмжээг үзэж сонирхоно гэсэн тооцоо байгаа ажээ.