m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 05:19
131
Мөсний наадам зохион байгуулжээ

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан урлаг соёлын арга хэмжээ Баян-Өлгий аймаг даяар өргөн цар хүрээтэй явагдаж байгаа юм байна.

Энэ хүрээнд гар бөмбөг, шатар даам, «АхА» тэмээнүүдийн дараа өнгөрсөн ням гарагт Ховд гол дээр мөсөн наадам зохиогдон, төв хөдөөний олон арван тамирчид зургаан төрлөөр хүчээ сорин уралджээ. Аймгийн спортын байгууллагын дасгуулагч Б.Санат энэ хэлэхдээ:

-Мөсөн дээр болсон өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд аймгийн удирдах ажилтнууд оролцон баярын мэндчилгээ дэвшүүллээ. Өдөрлөгөөр сумо бөх, олс татах, шагайн харваа, тэшүүр, хоккей зэрэг зургаан төрлийн тэмцээнд ХЦ-ийн 0165 дугаар ангийн дайчид, шүүхийн шийдвэр биелүүлэх албаны хамт олон, Сагсай сум, Өлгий сумын гуравдугаар бүрэн дунд сургуулийн тамирчид идвэхтэй оролцон эхний байруудыг эзэллээ. Ойрын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан болох зэргээр баяр наадмын арга хэмжээ үргэлжилнэ гэсэн байна.

Ховд гол дээр мөсөн наадам зохиогдон, төв хөдөөний олон арван тамирчид зургаан төрлөөр хүчээ сорин уралджээ.