m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 05:20
358
"Монголын эх түүх" олны хүртээл боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар "Монголын эх түүх" зургаан боть ном хэвлэгдэн өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү ажилд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн ажилтнууд, эрдэмтэд гар бие оролцон эрхлэн хэвлүүлэх ажилд түүхч О.Батсайхан, З,Лонжид нар хүчин чармайлт гарган ажиллажээ.

Зургаан боть бүхий энэ ном нь Монгол төрийн нэрт зүтгэлтэн, бичгийн их хүн А.Амарын бичиж үлдээсэн түүхэн эх сурвалжаас эхэлж буй .II боть нь Б.Ишдорж,  III  боть Б.Буянчуулган, IV боть нь Н.Магсаржав, V  боть нь Л.Дэндэв, VI боть нь Д.Лосол, Х.Чойбалсан, Г.Дэмид нарын бичиж үлдээсэн түүхэн баримтыг үндэс болгожээ. Монголчууд бид 1990 оноос өмнө эх түүхээ үнэнээр мэдэх боломжгүй, хаагдмал байсан билээ. Төрийн нэрт зүтгэлтэн, эх орноо гэх халуун сэтгэлтэй сор болсон сэхээтнүүдээ тагнуул, эсэргүү хэмээн хомроглон хөнөөж байсан цаг саяхан.

Үнэн түүхээ мэдэхэд эрдэмтдийн хийсэн энэ ажил үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Хойч ирээдүй болсон хүүхэд багачууд, Монголоо гэх цохилох зүрхтэй хүн бүхэнд энэ ном нээлттэй байх боллоо.