m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 05:26
54
Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг орон нутагт өсчээ

Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 24925 гэмт хэрэг бүртгэгдсэний 6138 буюу 24.6 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг нийслэлд 47 нэгжээр буурсан бол орон нутагт өссөн үзүүлэлттэй байна. Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Төв, Орхон, Өмноговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг өмнөх онтой харьцуулахад өссөн байна.

Мөн улсын хэмжээнд мөн оны үетэй харьцуулахад гэмт хэрэг 7.3 хувиар, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 3.9 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарчээ.