m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 05:32
100
Ханхын гаальчид байртай боллоо

Гаалийн Ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Ханхын боомтод гаалийн ажилчдын найман айлын орон сууц ашиглалтанд орлоо. Тус орон сууцыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэсэн бөгөөд энэ сарын 10-нд барилгыг хүлээн авсан байна.

Гэрээсээ хол хил боомт дээр ажилладаг ажилчдынхаа нийгмийн асуудлыг ийнхүү шийдвэрлэж найман айлын орон сууц ашиглалтанд оруулсанд Ханх боомтонд ажилладаг гаальчид талархалтай байгаагаа илэрхийлсэн байна.  Орон сууцны барилга ашиглалтанд орсноор хоёр, гурван өрөөтэй найман айлын нийт 490 м2 талбай бүхий тохиолог дулаан орон сууцанд гаальчид тав тухтай амьдрах нөхцөл бүрдлээ.