m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 05:34
89
Н.Айшолпан охины зураг “Instagram”-ын нөлөө бүхий зургаар шалгарчээ

Гэрэл зургийн “Instagram” сайтын энэ оны хамгийн нөлөө бүхий гэрэл зургийн жагсаалтад монголын хэрэглэгч "iNomad"-ын оруулсан “Айшолпан ба түүний алтан шонхор” хэмээх зураг багтсан байна. Мөн АНУ руу хууль бусаар хил нэвтэрч буй мексик иргэд, Сирийн иргэний дайн, Пакистаны хөрсний нуралт, Фергюсон хотын жагсаал гэх мэт шилдэг 29 гэрэл зургийг тодруулжээ. “Instagram” сайтын редакцийн захирал “Эдгээр зургууд нь энэ онд манай олон сая хэрэглэгчдийн оруулсан нөлөө бүхий зурагнуудын дээж нь юм” хэмээн “Time” сэтгүүлд ярьжээ. Тус сайтын хувьд 300 сая хэрэглэгчтэй юм. 

Н.Айшолпан охины зураг “Instagram”-ын нөлөө бүхий зургаар шалгарчээ 

Баян-Өлгий аймгийн казах охин, 13 настай Н.Айшолпан бүргэдийн анчин гэдгээрээ дэлхий нийтэд алдаршсан. Олон улсын “ВВС” агентлаг түүний бүргэдтэй байгаа гэрэл зургийг онцолж байсан удаатай. Мөн АНУ-ын “Олигвы Энтертайнмент”-ийнхан казах охины тухай “Айшолпаны амьдрал” хэмээх баримтат кино хийхээр манай улсад бүргэдийн баяраар ирж зураг авалтаа хийгээд буцсан.

Тэрбээр энэ сарын 6-13-нд Арабын нэгдсэн эмират улсад болсон Олон улсын шувуучдын III наадамд оролцсон байна. Дэлхийн 77 орон оролцсон уг арга хэмжээний багийн ахлагчаар Баян-Өлгий аймгийн Соёл спорт аялал жуулчлалын газрын дарга Х.Хайнар, гар урлалын үзэсгэлэнд Х.Нарбек, бүргэдчид Б.Хайзым, А.Шаймурат, Ы.Нургайв, С.Бауыржан, С.Женисбек нар амжиллтай оролцоод эх орондоо иржээ. 

АНУ-ын "Олигви интертаймент"-ийн захирал Отта Белл тэргүүтэй уран бүтээлчид "Айшолпаны амьдрал" баримтат киноны зураг авалт хийжээ

 

Мөн энэ наадмын үеэр АНУ-ын "Олигви интертаймент"-ийн захирал Отта Белл тэргүүтэй уран бүтээлчид "Айшолпаны амьдрал" баримтат киноны зураг авалт хийж шинэчилсэн гэрээний төслийг Х.Хайнар болон Айшолпаны аав Ы.Нургайв нарт танилцуулсан гэнэ.