m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 05:44
73
Та бүтээлч сэтгэж чадна...

1. Чадна гэдэгтээ итгэ. Ямар нэг зүйлийг хийж чадна гэдэгтээ итгэсэн үед түүнийг хэрэгжүүлэх шийдлүүд заавал олддог. Боломжтойд итгэх нь тэр шийдлийг олох замыг нээдэг. "Боломжгүй", "Тус болохгүй", "Би чадахгүй", "Туршиж үзээд ч нэмэргүй" гэдэг үг хэллэгүүдийг үгсийнхээ сангаас бүр мөсөн хас.

2. Үхширмэл байдалд бодол, оюуныг тань явцууруулах боломж бүү олго. Шинэ санаа бодолд нээлттэй бай. Туршигч бай. Шинэ зүйлсийг турш. Хийдэг бүх зүйлдээ дэвшилттэй бай.
3. Өөрөөсөө өдөр бүхэн " Яаж би илүү ихийг хийх вэ" гэж асуу. Нөөц бололцоо тэр үеийн итгэл үнэмшлээс шалтгаалдаг. Өөрөсөө дээрх асуултыг асуусан үедээ та бодол санаагаа үүнд хэрэгтэй шийдлүүдийг олоход чиглүүлж байна гэсэн үг. ажил хэргийн ертөнцөд илүү сайн, илүү ихээр ажиллах нь амжилтыг бий болгодог.
4. Асууж, сонсож сур. Асуу, тэгээд сонс. Ингэснээрээ зөв шийдвэр гаргахад хэрэгтэй түүхий эдийг та олж авах болно. Агуу их хүмүүс сонсохыг, өчүүхэн хүмүүс ярихыг гол болгодог гэдгийг бүү март.
5. Бодол оюунаа тэл. Шинэ очуудад нээлттэй бай. Танд шинэ бодол санаа бий болгох, эсвэл ажлаахийхийн тулд шинэ шийдэлд хүрэхэд тань тус болох хүмүүстэй холбоотой бай. Заримдаа өөр өөр мэргэжлийн өөр сонирхолтой хүмүүстэй уулзаж бай.


Дараах зүйлсийг битгий мартаарай 
1. Эрхэмсэг оршихуйгаар аж төр. Энэ нь ашиг тустай, хэрэгтэй зүйл бодож сэтгэх, хэрэгтэй хүн гэдгээ мэдрэхэд тань тус болно. Таны гадаад үзэмж тантай ярьдаг. Гадаад өнгө үзэмж тань урам зориг өгч өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхүйц байг. Таны гадаад үзэмж бусадтай ч гэсэн ярьдаг. Гадаад төрх, үзэмж тань ийм зурвасыг илгээж байх ёстой. "харж байна уу, Их эрхэм хүн. Ухаалаг, аз жаргалтай, итгэж болохуйц хүн".
2. Ажлаа хүндэтгэ. Ийм маягаар бодож сэтгэвэл ажлаа илүү сайн хийхэд тус болох гайхамшигтай шинэ сэдэл санаанууд таны толгойд орж ирэх болно. Ажлаа хүндэтгэвэл, тантай хамт ажиллаж байгаа хүмүүс ч өөрийн ажлаа хүндэтгэх болно.
3. Өөрийгөө зоригжуулах яриаг хэдэн өдрийн турш үрэглжлүүлэн хий."Өөрийгөө өөртөө танилцуулах" рекламаа бич. Боломж гарах бүрийд илүү сайн байж чадна гэдгээ өөртөө сануул.
4. Ямар ч нөхцөлд өөрөөсөө " Өөрийгөө хүндэтгэдэг хүн ингэж бодох байсан уу " гэж асуу.


Өөрийг тань дэмжих орчныг бий болго 
1. Орчиндоо анхаарал тавьж бай. Бие организмын дэглэм эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. бол оюуны дэглэм ч бас оюуны чадавхид сайнаар нөлөөлдөг.
2. Орчноо өөрийн эсрэг бус, өөрийнхөө төлөө ажиллуул. "Чи үүнийг чадахгүй" гэж байгаа үгүйсгэгчдийн хүслийг биелүүлж ялагдлыг хүлээн зөвшөөрч болохгүй.
3. Өчүүхэн бодолтой хүмүүст танд саад болохыг нь бүү зөвшөөр. Атаархуу хүмүүс таны доголж байгааг харахыг хүсдэг. Тэднийг ингэж бүү баярлуул.
4. Зөвлөгөөг амжилтанд хүрэгсдээс ав. Таны ирээдүй чухал. Ирээдүйгээ үхээнц амьдарч сайн дурын зөрчигчдөөс хамгаал.
5. Байн байн сэтгэл зүйн наран шарлага хийж бай. Шинэ группуудэд элс. Шинэ сонирхолтой зүйлс олж хий.
6. Бодлын хорыг орчноосоо зайлуул Хов живээс зайлсхий. Хүмүүсийн тухай ярих үедээ эерэг талыг баримтал.
7. Хийдэг бүх зүйлээ дээд зэргийн чанартай гүйцэтгэ. Дээд зэргийнхийг сонгож бай. Өөрөөр байхад мөнгө, санхүүгийн боломж тань хүрэлцэхгүй.