m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 05:45
51
Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Олон улсын валютын сангийн Монгол талыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Мафай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар Олон улсын валютын сангаас хийсэн дүгнэлтийг танилцуулан, Монгол Улсын төсвийн талаар санал солилцсон юм. Түүнчлэн тус сангаас Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түргэвчилж, ойрын хугацаанд Улсын Их Хурлаар батлуулах шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.