m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 05:52
92
Халамжийн мөнгө 2.8 тэрбум төгрөгөөр дутжээ

Халамжийн мөнгө цагтаа орж ирэхгүй, банкнууд санхүүжилт дууссан гэдэг шалтаг хэлж байна гэсэн гомдол иргэдээс ирэх болсон. Энэ тухай Нийслэлийн халамж үйлчилгээний газрын Санхүү, төлөвлөлт халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Гэрэлтуяагаас тодрууллаа. "Нийслэлийн санхүү, төрийн сангийн газраас энэ онд 83.1 тэрбум төгрөгийг халамжийн мөнгөнд зарцуулахаар өгсөн. Дээрх мөнгийг бүрэн авч иргэдэд өгсөн ч хүн амын шилжилт, хөдөлгөөн, жирэмслэлт, төлөвлөгдөөгүй зардалууд гарч ирж, төсвийн мөнгө 2.8 тэрбум төгрөг дутаж байгаа юм. Энэ асуудлыг нийслэлийн Санхүү, төрийн санд хэлсэн ч төсөв хүндрэлтэй байгаа тул тодотгол хийх боломжгүй. Ирэх оны төсөвт дээрх мөнгийг тусгаж олгоно гэсэн хариулт өгсөн" хэмээн хэлэв. Тэгвэл энэ сард халамжаас мөнгө авч чадаагүй иргэдийн мөнгийг ирэх оны нэгдүгээр сард өгөх гэнэ. 

Иргэдийн хувьд бичиг баримтаа бүрдүүлээд хуулийн дагуу халамжаас мөнгө авах эрх нь үүсэж байгаа тохиолдолд таньд олгох мөнгийг төсөвт суулгаагүй хэмээн буцаах боломжгүй тул төсөвлөгдсөн мөнгөнөөс 2.8 тэрбум төгрөгнийн илүү зардал гарсан гэнэ. Сүхбаатар дүүрэгт хувиарлагдсан 30 сая төгрөг  дууссан тул иргэд нэлээд бухимдалтай байгаа хэмээн тус дүүргийн Халамж үйлчилгээний  мэргэжилтэн хэлсэн юм. 

 Энэ сард халамжаас мөнгө авч чадаагүй иргэдийн мөнгийг ирэх оны нэгдүгээр сард өгөх гэнэ

Энэ оны төсөвт тусгагдаагүй халамж болон асаргааны тэтгэмжийн мөнгө нэмэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд жилд нэг удаа түлээ, нүүрсний тэтгэмж гэнэт орж ирснээр бусад халамжийн зардлууд танагдаж, банкин дээр сүүлийн хоёр сарын хугацаанд дараалал үүсэх нь ихэсжээ.  Халамжийн мөнгө иймэрхүү доголдолтой олгогдож байна. Ирэх оны нэгдүгээр сараас хойд хормойгоороо урд хормойгоо халамжийн газрууд нөхөх бололтой. 

Төлөвлөгдөөгүй зардалууд гарч ирж, төсвийн мөнгө 2.8 тэрбум төгрөг дутаж байгаа юм