m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 05:56
63
Хятад АСЕАН-ний эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

Хятадын дэд ерөнхийлөгч Ли Яанчао өнгөрч буй энэ он Хятад АСЕАН-ний хооронд соёлын солилцооны жил байлаа хэмээн онцоллоо. Бүс нутгийн ард түмний харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих, уламжлалт найрамдалт харилцааг  хөгжүүлэх, Хятад АСЕАН-ний харилцааг шинэ шатанд гаргахаар зорьсон жил байв.

 Тэрээр Хятад АСЕАН-ний орнууд 2014 онд соёлын өдөрлөг, кино долоо хоног, урлагийн хөтөлбөрүүдээс бүрдсэн 100 гаран үйл ажиллагааг амжилттай явуулснаа эргэн дурслаа.  Хятад улс нь Мянмар, Лаос, Камбож улсад соёлын төвийн байр барих ажилд оролцсон байна.  Хятад улс нь АСЕАН-ний худалдаа, эдийн засгийн томоохон улсуудтай стратеги түншлэл байгуулсан гол түнш орон юм. Хятад АСЕАН-ний  чөлөөт худалдааны бүс  нь хөгжиж буй орнуудын дундах хамгийн том чөлөөт худалдааны бүс болж байгаагаараа онцлог ажээ.  Статистикийн тооцоогоор 2014 оны эхний гурван улирлын байдлаар Хятад АСЕАН-ний орнуудын хооронд 346.5 тэрбум ам.долларын худалдаа хийгдэж, худалдааны эргэлт 7.5 хувиар өссөн байна. Хятад АСЕАН-ний улсууд олон улсад нүүрлээд байгаа санхүүгийн хямрал, байгалийн гамшиг, халдварт өвчний үед харилцан туслалцаж бэрхшээлийг даван туулж ирсэн юм.

2014 оны эхний гурван улирлын байдлаар Хятад АСЕАН-ний орнуудын хооронд 346.5 тэрбум ам.долларын худалдаа хийгдэж, худалдааны эргэлт 7.5 хувиар өссөн байна. 

Хятадын дэд ерөнхийлөгч Ли Яанчао энэхүү соёл, эдийн засгийн хамтын ажиллагаа нь бүс нутагт энх тайванч тогтвортой байдлыг хөгжүүлэхэд хувь нэмэртэй гэдэгт итгэлтэй байгаагаа дурьдлаа.