m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 06:18
83
Л.Гантөмөр: Зарагдсан бурхны гарал үүслийг юун түрүүнд тодорхойлно

Өндөр гэгээн Занабазарын урласан Ногоон Дарь эхийн бурхан дуудлага худалдаагаар гадаадын иргэний өмч болоод байгаа. Энэ асуудалд цаашид ямар арга хэмжээ авч, хэрхэн ажиллах талаар бид БСШУ-ны сайд Л.Гантөмөрөөс тодруулга авсан юм.

Тусгай ажлын хэсэг байгуулж, хуульч, палеонтологич, урлаг судлаач, шашны төлөөлөл оролцуулан судалгаа хийж эхэлсэн бөгөөд юун түрүүнд гарал үүслийг нь тодорхойлсны дараа хууль, шүүх гээд дараа дараачийн асуудлуудад анхаарлаа хандуулна гэлээ.