m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 06:29
55
Японд шувууны ханиад гарлаа

Японы Мияазакигийн шувууны аж ахуйд шувууны ханиадны халдвар илэрсний улмаас тус аж ахуйн 4000 шувууг устгасан байна.  Халдвар гарсан шувууны аж ахуйн фермерийн мэдээлснээр хорин шувуу шалтгаангүйгээр гэнэт үхснийг шинжлүүлэхэд ДНК-ын сорилоор Н5 төрлийн шувууны ханиадны вирус болох нь тогтоогджээ.  Японы ерөнхий сайд уг өвчний талаар мэдээллийг цаг алдалгүй цуглуулж,  тухайн нөхцөл байдалд тохирсон шаардлагатай арга хэмжээг авахыг засгийн газартаа үүрэг болгосон байна.

Японд Н5 төрлийн шувууны ханиадны вирус илэрлээ. 

Мияазакигийн албаны хүний мэдээлснээр шувууны гаралтай бүтээгдэхүүн, өндөг зэрэг нь аюулгүй гэжээ.