m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 06:56
106
“Цөмөөхэй”-г эх хэл дээрээ уншина

Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2014-2015 оны өвөл цагийн нээлтэд зориулж “Монголын балетын хөгжил” сан дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар энэ сарын 24-28-ны өдрүүдэд тоглох бэлтгэл ажлаа хангаж байна.

Энэ хүрээнд зохион байгуулагчид олон ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Цөмөөхэй” балетын тайлбар, үлгэрийн номыг монгол хэл дээр хэвлүүлэхэд бэлэн болжээ.

Ингэснээр хүүхдүүд “Цөмөөхэй”-н тухай үлгэр, бүжгэн жүжгийн талаархи ойлголттой болох боломжтой юм. Цаашид жил бүр уламжлал болон тоглогдох энэхүү балетын зохиолоор хүүхэлдэйн кино бүтээх төсөл хэрэгжих төлөвлөгөөтэй байгаа аж.