m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 07:02
115
“Нюанс” хамтлагийн 13 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна

Монголын ард түмнийг сонгодог урлагт дурлууж байгаа “Нюанс” хамтлагийн  13 жилийн ойн өдөр тохиож байна. УДБЭТеатрын 2001 оны арванхоёрдугаар сарын 17-ны шинэ жилийн баяраар “Нюанс” хамтлаг анх байгуулагдаж байжээ.

Одоогоос 13 жилийн өмнөх энэ өдөр хамтлагаа байгуулж байсан уран бүтээлчид "Бидний уран бүтээлийг цаг үргэлж дэмжиж, сонсож, хүндэтгэж ирсэн бүх үзэгч сонсогчид, найз нартаа баярлаж явдгаа илэрхийлэе. Бас “Нюанс”  хамтлагийг үүсэн бий болж байх үед сэтгэлийн дэм, урам зориг, итгэл хайрлаж  дэмжиж байсан МУГЖ Г.Эрдэнэбат, Д.Баатар, Б.Коля, Ч.Ганхуяг болон бүх ах нар, хамтран ажилладаг хувь хүмүүс компаниуддаа баярлаж явдгаа илэрхийлэе. “Нюанс” хамтлагийн төрсөн өдрийн мэндийг хамтлагийн дуучдадаа хүргэе. Бид хамтдаа олон он жил цаг хугацааг эрч хүчтэй, бүтээлч, итгэл төгс туулах болно” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.