m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 07:25
32
АН-ын гүйцэтгэх зөвлөлийн хурал үргэлжилж байна

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хурал сая 15.00 цагт эхэлсэн. Уг хурлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт АН-аас ажиллах дэд сайдуудын нэрийг эцэслэн тодорхой болгох ёстой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ын фракциуд дэд сайдад нэр дэвшигчдээ одоог хүртэл эцэслэн тохирч чадахгүй байгаа аж. Тэд Шийдлийн Засгийн газарт гурван дэд сайдын суудал авах ёстой.  Үүнээс хуучин Сангийн дэд сайд С.Пүрэвийг суудалд хэвээр үлээх бол, үлдсэн хоёр сайдын нэрийг одоо тодруулах юм.

Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэх ажээ. Учир нь бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдаар томилогдоод байгаа тул түүний орны хүнийг сонгох учиртай. Харин хэнийг сонгох нь одоогоор тодорхой бус байгаа юм. Бүлгийн дарга нь гишүүдийнхээ саналыг сонсож, зөрчилтэй саналыг нэгтгэдэг тул нам дотроо нэлээд нөлөөд бүхий гишүүн байх хэрэгтэй хэмээн ярилцах нь бий.

Хуралдаан үргэлжилж байна.