m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 07:29
82
Засгийн газрын бонд худалдан авах санал ирсэнгүй

Засгийн газрын үнэт цаасны ээлжит арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 28 долоо хоногийн хугацаатай 90.0 тэрбум төгрөгийн засгийн газрын үнэт цаасыг арилжаалахаар нийтэд мэдээлж байсан. Үүнээс нийт 75.0 тэрбум төгрөгийн засгийн газрын үнэт цаас худалдан авах санал ирж, 75.0 тэрбум төгрөгийн засгийн газрын үнэт цаасыг 16.436 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалжээ.

Засгийн газрын бонд худалдан авах санал ирсэнгүй

Түүнчлэн засгийн газрын бондын ээлжит арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаатай 10.0 тэрбум төгрөгийн засгийн газрын бондыг арилжихаар нийтэд мэдээлсэн. Гэтэл тус арилжаанд засгийн газрын бонд худалдан авах өрсөлдөөнт болон өрсөлдөөнт бус санал ирээгүй учир засгийн газрын бондын арилжаа явагдаагүй гэдгийг холбогдох албанаас мэдэгдсэн байна.