m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 07:38
42
Засгийн газар 17.00 цагаас хуралдана

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 17.00 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар дэд сайдын асуудлыг хэлэлцэх юм. Одоогийн байдлаар ИЗНН-аас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд дэд сайдад “Нар Мон” ХХК-ны захирал М.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн байна. Мөн МАН-аас зургаан дэд сайд, МАХН-МҮАН-аас гурван сайдынхаа нэрсийг тодруулаад байгаа билээ.

Харин АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдаж, дэд сайдад нэр дэвшигчдээ тодруулж буй. Үүний дараа Засгийн газрын хуралдаан эхлэх ажээ.