m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 08:03
129
Д.Намсрайноров уран зургийн цуглуулгандаа нэгэн шинэ бүтээл нэмлээ

Зураач М.Ган-Очир “MASTERPIECE SOLUTION ART” үзэсгэлэнгээ гаргасан. Тэгвэл түүний үзэсгэлэнгээр дуучин Д.Намсрайноров зочилж, "Аавын минь ургуулсан мод" зургийг нь худалдан авчээ. 

Дуучин Д.Намсрайноровын хувьд уран зурагт нэлээд дуртай, хэд хэдэн цуглуулгатай юм байна. Зураач М.Ган-Очирийн бүтээлийг худалдаж авахаас гадна түүнд хамтран ажиллах саналыг ч давхар тавьжээ.

Дуучин Д.Намсрайноров "Аавын минь ургуулсан мод" зургийг нь худалдан авчээ. 

М.Ган-Очирын ихэнх зураг нь байгалийн сэдэвтэй тэгсэн мөртлөө байгалийн деталь хэсгүүд болох чулуу  цэцэг, навч, газрын өнгийг өөрийнхөө арга барил, өнгө үзэмжээр илэрхийлсэн бүтээлүүд байдгаараа онцлог юм.