m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 08:09
29
“MSE ALL” индекс дахин өслөө

Монголын хөрөнгийн биржийн энэ сарын 17-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 17 хувьцаат компанийн нийт 2.263 ширхэг хувьцаа арилжигдаж, 2.661.300 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.  

Энэ өдөр “II” ангилалд 16 компанийн 2.108 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 2.560.550 төгрөгийн, гүйлгээ хийгдсэн бол “III” самбарт  нэг компанийн нийт 155 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 100.750 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Тус арилжаагаар "Женко Тур Бюро" ХК-ийн үнэт цаас хамгийн их буюу 1083 ширхэг үнэт цаас 88.806 төгрөгөөр арилжигдсан бол үнийн дүнгээр "Тавантолгой" ХК-ийн 200 ширхэг үнэт цаас 820.000 төгрөгөөр арилжигджээ.

“MSE ALL” индекс дахин өслөө

ТОП-20 индекс 14,594.90 нэгж буюу 0.15 хувиар буурсан байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 990.18 нэгж болж 0.15 хувиар өссөн үзүүлэлттэй байна.