m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 08:18
148
Түлэнхийн төвд гурваас доош насны хүүхдүүд ирж байна

Түлэнхийн төв нь Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү нүүн иржээ. Энд Түлэгдэл, нөхөн сэргээх мэс заслын тасаг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энд гар нь түлэгдсэн бага насны хүүхдүүдээ тэвэрсэн эцэг, эхчүүд ихэвчлэн байв. Энд тэндгүй хүүхдийн уйлах чимээ чихнээ хадаж, түүнийг нь сонсох надад хэцүүхэн байснаа нуух юун.  Нэг хаалганы үүдэнд хүүхдүүддээ арьс нөхүүлэх хагалгаанд орсон хэмээн цөхрөнгөө баран хүлээж буй хоёр ээжтэй  бид таарсан юм. Тэд хэлэхдээ “Түлэгдэнэ гэдэг хормын төдийд л болдгийн байна. Хүүхдээ харж байгаа хирнээ л ингээд түлэгдүүлчихлээ. Үнэхээр хэдхэн минутын дотор болдог гасланд зүйл гэдэг чинь энэ юм байна” хэмээн уйлан хэллээ. Хоёр ээжийн хүүхдүүд  1 цаг 30 минутын өмнө хагалгаанд ороод гарч ирээгүй байгаа аж.

Ингээд бид тус тасгийн эмч Т.Бат-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа. Тэрээр нэг хагалгаанаас гарч ирээд, дараагийн хагалгаанд орох гээд завгүй байсан юм.

Хүүхдүүдийн түлэгдэж байгаа гол шалтгаан бол эцэг, эх нь сайн асарч, хамгаалахгүй байна

-Түлэгдэлт ихсэж байна. Тэр тусмаа бага насны хүүхэд түлэгдэх нь нэмэгдсэн. Энэ талаар ?

-Манай дээр хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөний 50-иас дээш хувь нь бага насны хүүхдүүд байна. Тэр тусмаа гурваас доош насны хүүхдүүд ирж байна. Хүүхдүүдийн түлэгдэж байгаа гол шалтгаан бол эцэг, эх нь сайн асарч, хамгаалахгүй байна. Нөгөө талаар бага насны хүүхдэд зориулсан маниаж болоод монголын уламжлалт аргаар хөдөлгөөнийг хязгаарлан уях нь зөв болов уу. Түүнчлэн түлэгдэж ирж байгаа хүүхдүүдийн ихэнх нь 10-доош насны хүүхдээр бага насны хүүхдээ харуулсантай холбоотой байгаа. Өөрөөр хэлбэл 2-3 настай хүүхдийг таван настай ах эгч нь хардаг. Энэ үеэр анхны тусламж үзүүлж чаддаггүй нь түлэгдсэн хүүхдийн талбай хэмжээ их, шарх нь гүн байх нь амь насанд нь хүрэх аюултай. Амь насанд нь аюулгүй байлаа гэхэд л яваандаа сорив болоод татанхай, тахир дутуу болох тохиолдол гардаг.

-Ерөнхийдөө түлэгдэж байгаа гол зүйлс нь юу юу байдаг вэ?

-Ахуйн хэрэглээний зүйлс байдаг. Жишээлбэл, халуун тогоо, ус буцалгагч, үсний индүү, хайч, цахилгааны хэрэгслийн бүрэн байдал алдагдсан тохиолдол  байдаг. Одоо удахгүй шинэ жилийн баяр болох гэж байна энэ үеэр хүүхдүүд гацуур модны чимэглэлийг амаараа зажилдаг. Ингээд амны хөндийгөө гэмтээж, түлдэг. Ер нь эцэг эхчүүд хүүхдүүдээ сайн харж хандах хэрэгтэй дээ.

2-3 настай хүүхдийг таван настай ах эгч нь хардаг

-Одоогоор хичнээн өвчтөн хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар манайд 68 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс 30 орчим хувь нь бага насны хүүхдүүд. Сэхээнд найман өвчтөн байна. Манай дээр гурваас дээш насны хүүхдүүд бага ирдэг.

Хүүхдүүд гацуур модны чимэглэлийг амаараа зажилдаг. Ингээд амны хөндийгөө гэмтээж, түлдэг

- Эцэг, эхчүүд анхан шатны түргэн тусламж үзүүлж чаддаг уу?

-Анхны түргэн тусламжийг эцэг, эхчүүд тэр болон сайн үзүүлж чадахгүй байна. Бага насны хүүхдийг эмчилэхэд анхны түргэн тусламжийг зөв үзүүлсэн байх юм бол эмчилгээний үр дүн, эдгэрэлтийн хугацаа хурдан байх жишээтэй.

-Тэгвэл хамгийн анхны тусламжийг  хэрхэн хүргэх вэ?

-Тасалгааны дулаантай адил хэмжээний хэмтэй хүйтэн усаар шавших хэрэгтэй. Үүнийг ихэнх хүмүүс буруу ойлгож  хүйтэн усаар шавшдаг нь буруу. Тэр тусмаа саван түрхэх нь маш буруу. Харин гэрт чинь тамидин гээд ариутгалын уусмал байвал түүнийг хэрэглэж болно. Тэгээд аль болох хурдан дүүргийн болоод манайд хандах хэрэгтэй дээ. Дур мэдэн хүүхдийн түлэнхийг эмчилснээр нэгдүгээрт, эдгэрэлт удаан, соривжилт үүснэ. Нөгөө талаар түлэгдэлт өвдөлт өгдөг түүнийг удаан хугацаанд эмчлэхгүй байвал өвдөлтийн шоконд орж, шингэн алддаг.

Тэр тусмаа саван түрхэх нь маш буруу

- Ихэвчлэн ямар зүйлд хүүхдүүд түлэгдэж ирж байна вэ?

-Гараараа халуун сав татсан. Эсвэл халуун тогоотой ус руу халтирч унаж түлэгдсэн гэж ирдэг.

Дур мэдэн хүүхдийн түлэнхийг эмчилснээр нэгдүгээрт, эдгэрэлт удаан, соривжилт үүснэ

-Ачаалал хэр байна вэ, энэ талаар ?

-Манайх  60 ортой. Нэг өрөөндөө найман өвчтөн, сахиуртай бол 16 хүн хэвтэн эмчлүүлж байна. Хүнд өвчтөн бол хоёр хоёроороо хэвтдэг. Энд ирлээ гээд ачаалал бага болоогүй учир  нь ирж эмчлүүлж байгаа хүний тоо буурахгүй байна шүү дээ.

 -Түлэнхийн хамгийн хүнд хэлбэр сая таны хагалгаа хийсэн арьс нөхөх үү?

-Үгүй. Хүнд хагалгаа бол хөл, гарын мөчийг тайрах байдаг. Хүүхдийн арьс маш эмзэг байдаг. Халуун усанд дүрээл авахад умраад гарж ирдэг.