m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 08:42
83
Шар хочит Э.Энхбатад нэг жилийн ял оноолоо

Шар хочит Энхээ буюу Э.Энхбат, Ш.Амармэнд, Э.Ширбазар нарт холбогдох хэргийн шүүх хурал Дээд шүүхэд боллоо. Дээд шүүхээс Э.Энхбатад нэг жилийн ял оноосон байна. Харин Ш.Амармэнд, Э.Ширбазар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн 185.1, 192.1 гэсэн зүйл ангиар шүүсэн юм.

Өнгөрөгч есдүгээр сард  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх уг хэргийг хянан хэлэлцээд, Э.Энхбатад 2.6 жилийн хорих ял,  Э.Ширбазарт зургаан сарын баривчлах, Ш.Амармэндэд таван сар 20 хоногийн баривчлах ял тус тус оногдуулахаар шийдвэрлэсэн байдаг.