m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 08:58
48
Нийслэлийг хөгжүүлэх бодлогыг тогтвортой санхүүжилтэй уялдуулна

Монголын Банкуудын холбооноос зохион байгуулсан “Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум 2014” арга хэмжээний үеэр “Тогтвортой Санхүүжилтийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг”-ийг байгууллаа. Үүнд Монгол банк, Монголын банкны холбоо, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон нийслэлийн удирдлагууд оролцсон юм. Тус форумын үеэр Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, дэлхийн чиг хандлага, ногоон эдийн засгийг бүтээхэд банкны салбарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийг хөгжүүлэх бодлогыг тогтвортой санхүүжилтэй уялдуулах нь зүйтэй хэмээн талууд үзэж байгаа хэмээн холбогдох албаныхан мэдэгдсэн юм.

Нийслэлийг хөгжүүлэх бодлогыг тогтвортой санхүүжилтэй уялдуулна

Түүнчлэн Монголын банкны холбоогоор ахлуулсан ажлын хэсэг байгаль орчин, нийгэмд тулгамдаж буй гол  асуудлуудыг харгалзан тусгасан тогтвортой санхүүжилтийн зарчмыг боловсруулах бөгөөд уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр гэсэн дөрвөн салбарын удирдамжийг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн банкууд шийдвэр гаргалт үйл ажиллагаандаа нэвтрүүлэх юм байна. Хэрэв энэхүү  зарчим хэрэгжиж чадвал банкууд өөрийн санхүүжүүлэх төслийн эдийн засгийн үр өгөөж, эрсдлийг тооцохын зэрэгцээ байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл бүхий ээлгүй төслүүдийг санхүүжүүлэхээс татгалзах, ногоон бүтээгдэхүүн үйлчилгээ, санал санаачилгыг дэмжин ажиллахад боломжтой болно хэмээн Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Б.Найдалаа хэлсэн байна.