m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 08:58
57
Шатрын түргэн тоглолтын УАШТ болно

Монголын шатрын холбооны энэ оны сүүлчийн тэмцээн болох түргэн тоглолтын (рапид, блицийн төрлөөр) улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын ирэх бямба, ням гаригт Гадаад хэргийн яамны ёслолын танхимд болох гэж байна. Үүнээс гурав хоногийн дараа буюу 24-нд Монголын шатарчдын шинэ жил болох ажээ.

Харин оны эхний тэмцээн болох Улаанбаатар хотын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Цодгор хүү 2015” тэмцээн нэгдүгээр сарын 5-7-нд “Урамтай шатар” холбооны байранд болох ажээ. Таван насны ангиллаар зохиогдох тус тэмцээний нас бүрийн эхний найман байрт шалгарсан тамирчид “Цодгор хүү 2015” улсын аваргад оролцох эрхийг авах юм.