m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 09:22
47
Бүртгэгдсэн гэмт хэрэг 18.9 хувиар өсжээ

Дархан-Уул аймагт оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг 819 болж, өнгөрсөн оны өдийгөөс 18.9 хувиар өссөн байна. Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 258 удаа гарч 298 хүн хохирсон нь өнгөрсөн оны мөн үеэс 16.4 хувиар өсжээ. 

Түүнчлэн бүлэг хэрэг 76 удаа гарч 160 хүн оролцож, өнгөрсөн оны мөн үеэс оролцсон хүний тоо 1.8 хувиар, насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг 36 гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 30.8 хувиар, гэмт хэрэгт нийт 51 хүн холбогдож өнгөрсөн оны өдийгөөс 26.0 хувиар тус тус буурсан байна.

Нийт 5208 хүн эрүүлжигдсэний 5.3 хувь нь буюу 276 нь эмэгтэйчүүд байна. Эрүүлжигдсэн хүний тоо өнгөрсөн оноос 288 хүн буюу 5.8 өсжээ.  Хулгайн хэрэг 211 удаа гарсан нь өмнөх оноос 14.6 хувиар өссөн байна. Үүнд иргэдийн өмчид халдсан хулгай 168 удаа гарч өмнөх оноос 30.2 хувиар өсч , малын хулгай 30 удаа гарч өмнөх оноос 23 хувиар буурсан үзүүлэлтэй байна.