m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 09:27
104
Ээлжит цахим хурал боллоо

Ховд аймагт сар бүр аймгийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурал 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болж аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа, ЗДТГ-ын дарга Б.Батмөнх болон хэлтэс, байгууллагуудын дарга нар оролцлоо.

2014 оны отгон хурлаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хурлын эхэнд "Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг давах, тогтворжуулахад чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулж байна. Үүний хүрээнд төрийн байгууллагуудын бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалтыг оновчтой болгох шат дараатай алхмууд хийнэ.

Яам, агентлагууд дахь чиг үүргийн давхардлыг арилгаж, удирдлагын шат дамжлагыг цөөрүүлж эхлээд байгаа. Төрийн үйлчилгээний ажилтнуудыг төрийн албан хаагчийн ангиллаас гаргах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг төр-бизнесийн түншлэлийн зарчмаар явуулах бодлогын шинэтгэлийг ирэх онд хийнэ. Төрийн албанд хийх эдгээр шинэтгэлд төсөв зардал хэмнэх зарчмыг тууштай баримтална" гэж онцоллоо.