m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 09:50
78
Шинэ цэцэрлэгтэй боллоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн Жаргалант сумын “Янзагахан” дөрөвдүгээр цэцэрлэг хоёр давхар шинэ байртай боллоо.

Тус цэцэрлэгийн хуучин байр анх 1957 онд ашиглалтанд орж, тэр үед аймгийн Холбооны газар байрлаж байгаад 1970 онд 4 дүгээр цэцэрлэг нүүж оржээ. Энэ хугацаанд цэцэрлэгийн зориулалт бус байрыг засаж тордож, 40 гаруй жил оршин тогтнож, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хүмүүжүүлж иржээ.

"Янзагахан" цэцэрлэгийн шинэ байрыг Ховд аймгийн "Буянтын боргио" компанийн барилгачид барьсан байна.

Шинэ цэцэрлэгийн барилгын нээлт энэ сарын 12-ны өдөр болж аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан оролцож, нээлтийн тууз хайчиллаа. Цэцэрлэгийн барилгыг барьсан "Буянтын боргио" компанийн захирал Д.Энхбаяр “Би хүүхэд байхдаа 30 жилийн өмнө энэ цэцэрлэгт Ё.Дархижав гэдэг багшийн ангид явдаг байсан. Энэ барилгыг барихад хүүхдийн сайн сайхны төлөө чанартай, тохилог дулаан барилга барьж өгье гэж манай хамт олон хичээсэн. Тийм болохоор би "Янзагахан" цэцэрлэгийн хүүхдүүддээ хувиасаа угаалгын машин бэлэглэж байна. Ирээдүй хойч үеийнхээ төлөө хүн бүхэн эрвийх дэрвийхээрээ хичээцгээе” гэж уриаллаа.