m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 11:03
54
Хоёр яам, хоёр дэд сайдтай ажиллахаар боллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөөдөр болж, дэд сайдуудаа баталлаа. Шийдлийн Засгийн газар нийт 15 яамтай бөгөөд 17 дэд сайтай байх юм байна. Тодруулбал, Боловсрол, соёл шинжлэх ухаан болон Эрүүл мэнд, спортын яамдууд хоёр дэд сайдтай болж байгаа юм. 

1. Аж үйлдвэрийн дэд сайд- Х.Баделхан МАН /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/ 

2. БСШУ-ны дэд сайд- Я.Төмөрбаатар МАН /Стратеги академийн захирал/, Б.Тулга МАХН 

3. ГХЯ-ны дэд сайд- Н.Оюундарь МАН / “The bull” рестораны захирал, “Blue Mon” товерын эзэн/ 

4. ЭМ, спортын дэд сайд- Д.Атармаа МАН /Мэргэжлээс шалтгаалах өвчний төвийн дарга/, Т.Болдбаатар АН /СХД-ийн МоАХ-ны дарга/

5. Уул уурхайн дэд сайд- Г.Тэмүүлэн МАН /Оюутолгойн ТУЗ-ын гишүүн/  

6. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд-  Б.Мөнхбаатар МАН /Нийслэлийн засаг даргын орлогч асан, БЗД-ийн засаг дарга асан/  

7. Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд- Б.Батзориг МАН /БЗД-ийн Засаг дарга/ 

8. Сангийн дэд сайд- С.Пүрэв АН /Улираан томилогдсон/

9. Батлан хамгаалахын дэд сайд- А.Баттөр АН /Улираан томилогдсон/

10.  Барилга хот байгуулалтын дэд сайд- Г.Байгальмаа АН /Улираан томилогдсон/

11.  Зам тээврийн дэд сайд- Х.Ержан АН /Улираан томилогдсон/

12. Эрчим хүчний дэд сайд- Ө.Пүрэвбат АН /СХД-ийн АН-ын дарга/

13. Хуульзүйн дэд сайд- Ц.Уугангэрэл МАХН /Улираан томилогдсон/ 

14. Хөдөлмөрийн дэд сайд- Ж.Батхуяг МҮАН /Улираан томилогдсон/

15. Байгал, орчин ногоон хөгжлийн дэд сайд- М.Хүрэлсүх ИЗНН /Нар Мон компанийн захирал/