m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 00:24
42
“Сан-Лоренсо” аваргын төлөө тоглоно

Марокко улсад болж буй FIFA-гийн клубүүдийн ДАШТ-ий хагас шигшээд шалгараад байсан Аргентиний “Сан-Лоренсо”, Шинэ Зеландын “Окленд Сити” багуудын тоглолт өчигдөр боллоо. “Stade de Marrakech” цэнгэлдэхэд болсон уг тоглолт үндсэн цагт 1:1-ээр тэнцэж, нэмэлт цагийн гурав дахь минутад Матос хожлын бөмбөгийг оруулснаар Либертадоресийн цомын аваргууд шигшээ тоглолтод шалгаран үлдлээ. Ийнхүү ирэх ням гаригт болох шувтаргын тулаанд Европ пивээс шалгарсан Испанийн “Реал Мадрид”, Өмнөд Америкаас тодорсон Аргентиний “Сан-Лоренсо” багууд аваргын төлөө тоглохоор болов. Дашрамд сонирхуулахад Ромын пап I Франциск “Сан-Лоренсо”-гийн үнэнч фэн ажээ.

Сан-Лоренсо (Аргентин) – Окленд Сити (Шинэ Зеланд) 2:1

Гоол: 1:0 Барриентос 45, 1:1 Берланга 67, 2:1 Матос 93

Сан-Лоренсо: Торрико, Калински (Матос 77), Мас, Йепес, Каутеруццио, Каннеманн, Барриентос, Мерсье, Ортигоса (Куигнон 109), Баффарини, Верон (Романьоли 68)

Окленд Сити: Уильямс, Жоржевич (Исса 96), Вицелич, Ирвинг, Билен, Taвано (Берфут 100), Пэйн, Ивата, Берланга, Таде (Браун 90), Де Врис