m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 00:26
23
Хүүхдийн эмнэлэг нээх ажлаа шуурхайлахыг үүрэг болголоо

Засгийн газрын эхний хуралдаанаар хүүхдийн эмнэлгийн асуудлаар хэлэлцэн яаралтай эмнэлэг ажиллуулах талаар санал солилцсон. Энэ удаагийн хуралдаанаар дахин хэлэлцэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа шуурхайлахыг сайд Г.Шийлэгдамбад үүрэг болгов. Эрүүл мэнд, спортын яамны харьяанд 150 ортой Хүүхдийн эмнэлэг байгуулахаар Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Зам, тээврийн яамны байранд Хүүхдийн эмнэлгийг байрлуулан үйл ажиллагааг нь ирэх оны хоёрдугаар сарын 1-ний дотор эхлүүлэх бэлтгэлийг хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болголоо.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байрлаж байсан Засгийн газрын X байрыг Зам, тээврийн яаманд шилжүүлэхээр болсон гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.