m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 01:46
67
Ж.Мөнхбат дэд сайдуудын талаар мэдээлэл хийнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Шийдлийн Засгийн газрын 17 дэд сайдыг томиллоо. Ингэснээр Ардчилсан намаас зургаа, МАН-аас долоо, МАХН-аас хоёр, МҮАН, ИЗНН-аас тус бүр нэг дэд сайд томилогдсон юм.

Тухайлбал МАН-аас ГХЯ-ны дэд сайдад н.Оюундарь.Эрүүл мэнд, спортын дэд сайдад Д.Атармаа, БСШУ-ны дэд сайдад Я.Төмөрбаатар, Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Уул уурхайн дэд сайдад Г.Тэмүүлэн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын дэд сайдад  Б.Мөнхбаатар,  Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдад Б.Батзориг нар томилогдов.  

Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өнөөдөр Засгийн газрын дэд сайдуудын томилгооны талаар мэдээлэл хийнэ. Мэдээлэл Тусгаар Тогтнолын Ордны Бага танхимд 12.00 цагт болно.