m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.18 01:51
85
Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газрыг камераар хянана

Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газарт танхайрах, хулгай, дээрмийн хэргүүд багагүй үйлдэгддэг. Уг асуудлыг цэгцлэх зорилгоор Булган, Дархан-Уул, Дорнод аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд согтууруулах ундаа худалддаг түүгээр үйлчилдэг аж ахуй нэгжүүдэд хяналтын камер тавих саналыг хүргүүлсэн байна.

Камержуулах ажлыг Булган аймаг бүрэн хэрэгжүүлж, Дархан-Уул, Дорнод аймагт хэрэгжүүлэх ажил явагдаж байгаа аж.